Германы канцлер Олаф Шольц лхагва гарагт Сангийн сайдаа огцруулж, засгийн газар уналтын ирмэгт ирээд байгаа бөгөөд Шольц Сангийн сайд Кристиан Линднерийг "манай улсад хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай хэмээн огцрууллаа” гэлээ.
Тодруулбал ХБНГУ-ын эрх баригч “гэрлэн дохио” эвслийн засгийн газрын гол гишүүд болох Социал демократ намын Шольц, Чөлөөт ардчилсан намын Линднер, Ногоон намын Роберт Хабек нарын хооронд олон хоног үргэлжилсэн улс төрийн хэлэлцээний дараа халагдсан байна. Түүнчлэн ирж буй Трампын засаг захиргаа Германы эдийн засагт муу мэдээ авчрах вий гэсэн болгоомжлолын дагуу уг мэдэгдлийн дараа Линднерийн чөлөөт ардчилсан нам эвслээс гарсан гэж мэдэгдсэн ч Хабек Ногоонтнууд хэвээр үлдэнэ гэж мэдэгджээ.
Мөн Шольц 1-р сарын 15-нд санал хураалт явуулахаа мэдэгдээд ирэх оны 3-р сарын эцэс гэхэд сонгууль явуулах боломжтой болно тэр хүртэл албан тушаалаа хэвээр үлдээж, хамгийн чухал хууль тогтоомжийг гаргахыг хичээх болно гэдгээ хэлжээ. Түүнчлэн эдийн засаг, батлан хамгаалахтай холбоотой хуулиудыг батлахын тулд Христийн ардчилсан холбоо (CDU)-ын сөрөг хүчний удирдагч Фридрих Мерцтэй ярилцахыг санал болгосон аж.
Эх сурвалж: CNN Word