АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Азийн орнуудын удирдагчид баяр хүргэлээ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Азийн орнуудын удирдагчид баяр хүргэлээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр өндөрлөж, тус улсын 47 дахь Ерөнхийлөгчөөр Дональд Трампад сонгогдсон. Тэгвэл түүнд Азийн орнуудын удирдагчид баяр хүргэсээр байна.

Тодруулбал, “Америкийн ард түмний ардчилсан сонголтыг хүндэтгэж байна. Миний бие шинэ ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахын сацуу Япон-АНУ-ын холбоотнын харилцааг илүү өндөр түвшинд улам бэхжүүлнэ гэж найдаж байна. Трамптай аль болох ойрын хугацаанд уулзах хүсэлтэй байна” гэж Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба мэдэгдлээ. 

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дональд Трампад АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, хоёр орон шинэ эрин үед замнах зөв замыг олохыг уриалжээ. Мөн яриа хэлцэл, харилцаа холбоогоо бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зүй зохистой зохицуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалсан байна. 

Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Д.Трамптай авахуулсан зургаа X хуудсандаа нийтлээд, Энэтхэг-АНУ-ын харилцааг улам бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа шинэчлэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн хувьд Өмнөд Солонгос-АНУ-ын эвслийн ирээдүй Трампын хүчирхэг удирдлага дор “улам бүр хүчирхэгжих болно” хэмээн мэдэгдсэн байна.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өөрийн "X" хуудсаараа дамжуулан "АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп танд баяр хүргэе. Монгол болон Америк Улсын үнэт зүйл, нийтлэг ашиг сонирхолд суурилуулсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг улам гүнзргийрүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахыг хүсэж байна" гэжээ. 




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө