ШУУРХАЙ: "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан" гэх В.Мөнхжаргалд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

ШУУРХАЙ: "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан" гэх В.Мөнхжаргалд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан хэрэгт холбогдсон В.Мөнхжаргалын хэргийг Тагнуулын байгууллагаас шалгаж, "Маш нууц"-ын зэрэглэлтэйгээр хэргийг шүүхэд шилжүүлээд байсан бөгөөд тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болохоор товлогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл шүүгдэгч В.Мөнхжаргалд холбогдох хэргийг прокурорт буцаалаа. Тодруулбал, Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан гэх хэрэгт холбогдсон В.Мөнхжаргалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2024.11.06/ болж, хэргийг дөрвөн цаг орчим хэлэлцсэний эцэст шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шийдвэрийг гаргасан байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.