"Үндэсний соёлын дархлааг дэмжихийн тулд 16-18 насны хүүхдүүдэд тараах "Соёлын эрхийн бичиг" ажлыг зохион байгуулж байна" гэж салбар яамнаас мэдэгдлээ

"Үндэсний соёлын дархлааг дэмжихийн тулд 16-18 насны хүүхдүүдэд тараах "Соёлын эрхийн бичиг" ажлыг зохион байгуулж байна" гэж салбар яамнаас мэдэгдлээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд 18.3 тэрбум төгрөгийг Соёлын эрхийн бичиг арга хэмжээнд зарцуулах төсвийг УИХ-аас дэмжсэн. Үүнтэй холбогдуулан тус яамны төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал Төрийн ордонд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "2025 оны төсвийг батлахтай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын төсвийн багцын Соёлын эрхийн бичиг арга хэмжээний зардалтай холбоотой сөрөг, ташаа ойлголтууд нийгэмд явж байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд соёлын дархлааны асуудлыг амин чухал гол сэдэв гэж үздэг. Соёлын дархлаа гэдэг нь Монгол Улс оршин тогтнох, дэлхий дахины улс орнуудаас ялгарч буй үзэгдэл. 

Сүүлийн жилүүдэд гадаад орны соёлын янз бүрийн довтолгоо болон даяаршилтай холбоотой орчин үеийн залуучуудын дунд үндэсний өв соёл, түүх судлал, эх хэлний асуудал хөндөгдөж байна. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил бол Соёлын эрхийн бичиг юм.

Гол агуулга нь Монгол Улсад буй 16-18 насны 183 мянган хүүхэд, залуучуудад үндэсний соёлын өв, язгуур эрх ашгийг зааж сургах асуудлыг бодлогын хэмжээнд авч хэлэлцэж байгаа юм. 

Энэ хүрээнд ямар нэгэн датагүйгээр ажилладаг соёлын эрхийн бичгийн аппликейшнийг бүтээж байгаа. Тухайн апп И-Монголиа платформтой холбогдож 16-18 насны иргэдэд манай яамнаас хэрэгжүүлж буй бодлогын контент, бүтээгдэхүүн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэнэ. Ингэснээр эх орондоо хайртай, эх хэл, түүх, соёлоо төгс мэддэг Монгол Улсын иргэнийг бэлтгэн гаргана" гэлээ.  

 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө