Индонезид галт уул дэлбэрч, зургаан хүн нас баржээ

Индонезид галт уул дэлбэрч, зургаан хүн нас баржээ

Индонезийн зүүн хэсэгт орших Левотоби Лаки-Лаки галт уул дэлбэрснээр зургаан хүн нас баржээ. Энэхүү галт уул жуулчид хамгийн ихээр очдог Флорес арал дээр байрладаг ажээ. 

Дэлбэрэлтийн дараа ойролцоох тосгонуудад үнс, лав цацарсан тул иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. 2000 метрийн өндөрт хүртэл цацарсан үнснээс болж хэд хэдэн байшин шатсан байна. Иймд иргэд болон жуулчдыг тогооноос долоон километрийн радиуст үйл ажиллагаа явуулахгүй байхыг уриалав. Галт уулын идэвхжил мэдэгдэхүйц нэмэгдсэн тул үнсний нөлөөллөөс зайлсхийхийн тулд амны хаалт зүүхийг иргэдэд зөвлөж байна.

Энэ оны нэгдүгээр сард тус галт ууланд хэд хэдэн томоохон дэлбэрэлт болж байсан бөгөөд тухайн үед эрх баригчид сэрэмжлүүлгийн статусыг хамгийн өндөр түвшинд хүргэж, 2000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн. Индонези нь галт уулын болон газар хөдлөлтийн идэвхжил ихтэй Номхон далайн галын цагираг дээр байрладаг тул байнга гамшгийн эрсдэлтэй байдаг аж. 

ЭХ СУРВАЛЖ: CNN




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө