Б.Чойжилсүрэн: УИХ-ын гишүүд айгаад үнэнийг хэлж чадахгүй байна. Цахилгааны үнэ нэмээд инфляци 2,8 хувиар өснө /LIVE/

Б.Чойжилсүрэн: УИХ-ын гишүүд айгаад үнэнийг хэлж чадахгүй байна. Цахилгааны үнэ нэмээд инфляци 2,8 хувиар өснө /LIVE/

Эрчим хүчний үнийг нэмж, энэ салбарт реформ хийх асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Эрчим хүчний үнийг нэмснээр олон бараа материал, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэж, инфляци үүсэх эрсдэл үүсээд байгаа юм. Иймд бид энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Эрчим хүчний үнийг нэмснээр инфляци 2.5 орчим хувиар нэмэгдэх юм байна лээ. Бид эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж байна. Технологийн хувьд хоцрогдсон. Гэхдээ 87 төгрөгөөр л борлуулж байгаа. Тойргоос сонгогдсон гишүүний мөнгө гэж олно жил яригдсан. Гишүүн өөрөө тэр мөнгийг захиран зарцуулдаггүй юм. Тойрог дахь ажил, төсөл арга хэмжээнүүдэд л зарцуулдаг.

Эрчим хүчний салбарт 27 төрийн өмчит компани бий. Үнэндээ энэ салбар хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд л явж байгаа. Ямар нэгэн илүү хэрэглэсэн зүйл байхгүй. Би өөрөө ч шалгуулахад бэлэн байна. Эрчим хүчний зохицуулах хороо ч давагдашгүй хүчин зүйлтэй тулгарсан юм билээ. Ковидын цар тахал гарч, эрчим хүчний үнийг нэмэх тухай асуудал яригдах боломж байгаагүй. Дараа нь эрчим хүчний тарифыг нэмэгдүүлж байсан. Гарцаагүй ингэж нэмэгдүүлээгүй л байсан бол манай эрчим хүч өнөөдрийн байдалд ч ирэхгүй байсан" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: