Т.Доржханд: Эрчим хүчний реформыг зөвхөн үнийн өсөлтөөр төсөөлж болохгүй /LIVE/

Т.Доржханд: Эрчим хүчний реформыг зөвхөн үнийн өсөлтөөр төсөөлж болохгүй /LIVE/

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.  

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, "Эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хамгийн том хүчин зүйл нь Эрчим хүчний салбар өөрөө болчхоод байна. Засгийн газрын зүгээс 14 мега төслийг танилцуулсан. Үүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл эдгээр төслийг хэрэгжүүлээд явахад хамгийн тулгамдаж буй асуудал нь эрчим хүч. 14 мега төслийн наймд нь гэхэд 600-аад мега ваттын эрчим хүч шаардлагатай. Мөн 150 мянган айлын орон сууцыг барих хөтөлбөр хэрэгжүүлээд явах гэж байгаа. Гэтэл үүнд шаардлагатай цахилгаан дулаан байхгүй байна. Иймд Засгийн газраас эрчим хүчний реформыг эхлээд хийх саналыг гаргаж байгаа. Эрчим хүчний реформ гэдэг бол зөвхөн үнэ тарифын өөрчлөлт бус цогц асуудал юм. Төрийн монофол болчихсон энэ салбарыг төрөөс хувийн сектор луу шилжүүлж, төвлөрсөн системийг задлах тогтолцоог хэрэгжүүлэх хэрэгтэй" гэлээ. 

LIVE: