Казахстаны Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөж, тэрбээр өчигдөр орой нутаг буцжээ

Казахстаны Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөж, тэрбээр өчигдөр орой нутаг буцжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал өчигдөр /2024.10.29/ орой өндөрлөж тэрбээр нутаг буцсан байна. Түүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев нар үдэж мордуулжээ. 

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцсан юм. 




Өнөөдөр хулгана өдөр

23 минутын өмнө