Оросын төрийн мэдлийн ТАСС агентлагтай Монцамэ агентлаг "мэдээлэл солилцох" гэрээг байгуулжээ

Оросын төрийн мэдлийн ТАСС агентлагтай Монцамэ агентлаг "мэдээлэл солилцох" гэрээг байгуулжээ

Манай улсын мэдээллийн Монцамэ агентлагийн урилгаар Оросын төрийн мэдлийн ТАСС агентлагийн захирал А.О.Кондрашов тэргүүтэй хүмүүс манай улсад айлчилж байгаа аж.

Энэхүү айлчлалын үеэр Монцамэ агентлаг болоод оросын ТАСС агентлагууд "туршлага солилцох чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, мэдээлэл солилцох, сэтгүүлч, мэргэжилтний харилцан айлчлал болон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх"-ээр хамтын ажиллагааны гэрээг байгуулсан талаар мэдээлсэн байна. 

Мөн "хоёр агентлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд тодорхой санал санаачилгыг хоёр талаас дэвшүүлэх, “Новости Монголии” сонины зэрэгцээ “Монголия сегодня” сэтгүүлийг орос хэлээр гаргах, орос хэлний мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд Монцамэ агентлаг тодорхой үүрэг чиглэлтэй ажиллах талаар агентлагийн дарга Э.Содонтогос өөрийн байр суурийг илэрхийлжээ.