Төв аймгийн Засаг даргаар Л.Төмөрчөдөрийг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо

Төв аймгийн Засаг даргаар Л.Төмөрчөдөрийг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн Төв аймгийн ИТХ өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Анхдугаар хуралдаанаа Төв аймгийн ЗДТГ-ын Хуралдааны танхимд 100 хувийн ирцтэй хийсэн байна.

Анхдугаар хуралдаанаар:

  • Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгийн талаарх мэдээлэл болон Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
  • Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай
  • Аймгийн иргэдийн Хурлын хороо байгуулж, бүрэлдэхүүн, даргыг сонгох тухай
  • Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах, Зөвлөлийн гишүүнийг сонгох тухай
  • Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлуудыг хэлэлцжээ. 

Улмаар Засаг даргаар Л.Төмөрчөдөр, Иргэдийн хурлын даргаар Н.Энхболд, Бүлгийн даргаар Т.Мөнхсүлд нарыг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.