Засгийн газрын хуралдаанаар цахилгаан, дулааны үнийг хэрхэн нэмэхээ хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар цахилгаан, дулааны үнийг хэрхэн нэмэхээ хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж, есөн асуудалтай танилцахаар төлөвлөжээ.

Тухайлбал, дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

  • Оюутолгой төслий явцын талаар,
  • Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар,
  • Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар,
  • Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чат бот нэвтрүүлэх талаар,
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн талаар,
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар зэрэг 14 мега төсөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Мөн “Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний үнийг 29.6 хувь, дулааны үнийг 85 хувиар нэмнэ” гэсэн албан бус мэдээлэл гарч эхэлсэн. Харин өнөөдөр Засгийн газар энэ асуудлаар албан ёсоор шийдвэр гаргаж танилцуулахаар болжээ