СХД-т байрлах цэцэрлэгт хүмүүжиж байсан нэг ой 2 сартай хүүхэд цэцэрлэг дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарлаа

СХД-т байрлах цэцэрлэгт хүмүүжиж байсан нэг ой 2 сартай хүүхэд цэцэрлэг дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарлаа

Сонгинохайрхан дүүрэгт байрлах цэцэрлэгт хүмүүжиж байсан нэг ой 2 сартай хүүхэд цэцэрлэг дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, аравдугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах цэцэрлэгт хүмүүжиж байсан нэг ой 2 сартай эрэгтэй хүүхэд цэцэрлэг дээрээ байж байхдаа нас баржээ. Урьдчилсан байдлаар хүүхэд хахаж нас барсан байж болзошгүй байгаа аж. Эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр 16 цаг 03 минутад “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт 1 нас 2 сартай эрэгтэй хүүхэд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө