Монгол орны ихэнх нутгаар өнөөдөр дулаан байх ч маргаашаас цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Тодруулбал, энэ сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд Хангайн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар, 16-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж шуурах аж. Салхи 13-14-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэх юм. 13-наас нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -10-15 градус, өдөртөө -3+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2+3 градус, өдөртөө +7+12 градус байна. Бусад нутгаар шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.