"Стресс, сэтгэл гутрал, ажлын байрны орчны нөлөөнөөс болж амиа хорлох тохиолдол гарч байна" гэж ЭМЯ-наас мэдэгдлээ

"Стресс, сэтгэл гутрал, ажлын байрны орчны нөлөөнөөс болж амиа хорлох тохиолдол гарч байна" гэж ЭМЯ-наас мэдэгдлээ

Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг тохиолдуулан цаг үеийн асуудлаар холбогдох хүмүүс өнөөдөр /2024.10.10/ мэдээлэл хийлээ. Учир нь энэ удаа “Ажлын байран дах сэтгэцийн эрүүл мэнд"-ийг чухалчилж байгаа аж.  

Энэ талаар ДЭМБ-ын суурин төлөөлөх газрын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, "1992 оноос хойш жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Ийнхүү ажлын байрны дэмжлэгт, эрүүл аюулгүй орчин,  уур амьсгал, хоорондын харилцаа ямар байхаас сэтгэцийн эрүүл мэндийн байдал хамаардаг бол ДЭМБ-аас 2022 оны сүүлийн судалгаагаар  ажлын байран дах  сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих заавар удирдамжийг гаргасан байна" гэсэн юм. 

Харин Эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн бодлогын  газрын дарга Л.Баттөр, "Ажил олгогчид ажилчдын эрүүл мэндийг орчныг хангах  хамгаалах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал сэтгэл ханамжид үнэлгээ судалгаа өгөх, дэмжин ажиллахыг уриалж байна. Монгол Улсын нас баралтын тэргүүлэх гурван шалтгааны нэг болох гадны шалтгаан буюу осол гэмтэл, амиа хорлолт 3 дахь шалтгаан болж байна. Жилд дунджаар 500 орчим амиа хорлох тохиолдол гардаг. Үүний тэргүүлэх шалтгаан нь стресс, сэтгэл гутрал тэр дундаа ажлын байрны орчны нөлөөг гэж тодорхойлжээ. Мөн зургаа болон 14 насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэхэд гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан өвчтэй байна гэсэн судалгаа хийгдсэн" гэлээ. 

Мөн СЭМҮТ захирал Г.Анхболд, "ДЭМБ-ын тооцоолсон 2022 оны судалгаагаар найман хүн тутмын нэг буюу 970 сая хүн сэтгэцийн өвтэй 2013-2019 оны судалгаагаар сэтгэл түгших эмгэг 18.3 хувь, нойрны эмгэг 17.5 хувь, архаг ядаргаа 16.2 хувь, бусад 11.9 хувьтай гэсэн судалгаа гарсан гэв.

Л.Лхамбүтэд