ВИДЕО: "Хүүхдүүд өөрийгөө хамгаалж сурах" хэрэгтэй гээд  "Алгадуулж буй хүүг жюү жицүд сургаж, зардлыг нь даая" гэж Г.Дашням мэдэгджээ

ВИДЕО: "Хүүхдүүд өөрийгөө хамгаалж сурах" хэрэгтэй гээд "Алгадуулж буй хүүг жюү жицүд сургаж, зардлыг нь даая" гэж Г.Дашням мэдэгджээ

Цахим сүлжээнд өнөөдөр /2024.10.08/ байрны орцонд хүүхдүүд нэгнийгээ зодож буй бичлэг цацагдсан. Тус бичлэгт бие муутай байж болзошгүй нэг хүүхдийг өөр нэгэн "Хананд налахгүй, чи надад гар хүрдэг хэн бэ" гэгчлэнгээр хэлж, түүний толгойн тус газарт цохиж байгаа нь гардаг.

ВИДЕО: 

Тус хэрэг явдал нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо "Хөгжил" хотхонд болсон асуудал аж. Иймд тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж эхлээд байгаа юм. Тэгвэл Жи-мобайл компанийн удирдах зөвлөлийн гишүүн, Жет скүүтерийн захирал Г.Дашням эрх нь зөрчигдсөн байж болзошгүй тус хүүг "Жюү жицүд урьсан" байна. Г.Дашням өөрийн facebook хуудастаа, "алгадуулж байгаа хүүхдийг олоод авчих юмсан. Жюү жицүд урьж байна. Бүх зардлыг нь даая. Ийм үед өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй шүү ээж, аав нараа" гэжээ.