Өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын “Blue sky” барилга дотор тарвага хаясан байж болзошгүй дуудлага Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэний дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний Шуурхай баг газар дээр нь шалгаж байна.
Дуудлага мэдээлэл 16.30 цагийн үед бүрд бүртгэгдсэн бөгөөд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг яг одоо “Blue sky” барилгат байгаа хүмүүсийг гаргаж, тусгаарлах арга хэмжээг авч байна. Түүнчлэн, цагдаагийн байгууллагын албан хаагчид мөн ажиллаж байна.
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг байна. Тус буудалд үлдээсэн тарвагыг авчирсан хүмүүс бүгд өндөр халуурч, ХӨСҮТ-д хүргэгдсэн тул ийм нөхцөл байдал үүссэн гэх мэдээлэл байна.