Д.Ганбат: "Mining week"-д ирэх гадаадын хөрөнгө оруулагч байхгүй болсон. Авлигажсан, хулгайтай газарт хэн ч орж ирэхгүй

Д.Ганбат: "Mining week"-д ирэх гадаадын хөрөнгө оруулагч байхгүй болсон. Авлигажсан, хулгайтай газарт хэн ч орж ирэхгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Санал хураалтад нийт 101 гишүүн оролцож 55 нь дэмжсэнээр уг тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм.

Тус тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Бид мэднэ, МАН-ын дарга, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дандаа үлгэр ярьж байдаг. Үлгэр ярьдаг хүмүүсийн тоо ихсэж байна, Л.Гантөмөр, Т.Доржханд гэх мэт. Харахад сүржин хөтөлбөр төлөвлөгөө ярьдаг ч биелж байгаа зүйл байдаггүй. Түрүүхэн асуулт асуухад олигтой хариулт өгсөнгүй. Дулаан, эрчим хүчний үнэ хэд болох талаар асуусан.

Кембрижийн хөтөлбөртэй сургууль яагаад Архангай, Баянхонгор, Өвөрхангайд байдаггүй юм. Яагаад Хэнтий аймгийн Бэрх тосгонд байдаг юм бэ гэж асуухад хэн ч хариулдаггүй. Бид авлигажсан нийгмийг бүтээж байна. "Mining week"-д ирэх гадаадын хөрөнгө оруулагч байхгүй болсон. Иймэрхүү авлигажсан, хулгайтай газарт хэн ч орж ирэхгүй. Халамж хавтгайрсан, эзнээ ч олдоггүй. АНУ-д 30 мянган монгол хүн бий. 2-3 жилийн дотор бүгд бизнестэй болж байна. Гэтэл манай улсад ийм зүйл алга. Ер нь Монголд нам байгаа юу. Нүүрсний үнэ гайгүй сайн байна. Бүх хил рүү төмөр замыг өргөн царигаар тулгачихсан. 14 мега төслөө хэрэгжүүлж чаддаг байсан бол МАН дангаараа хийнэ. Амьдрал дээр бүтэхгүй байна. Өмнө нь хэрэгжүүлсэн ямар төсөл хөтөлбөр байна вэ. Дарханы замыг найман жил бариад одоо хүртэл дуусгаагүй. Боомтуудаа төмөр замаар холбож чадаагүй. Урд хөршийг тойрсон бүх улс орон дэлхийн хоёр дахь эдийн засагтай холбогдчихсон" гэв. 

ВИДЕО: