Улаанбаатар хотод метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр шатны тендерийг өнөөдөр /2024.10.03/ зарлажээ.
Хамгийн сүүлд метро барих төслийн ажлын хэсгийн хуралдаан есдүгээр сарын 30-нд болж, метроны техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүлсэн байдаг. Метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компани үзүүлэх юм.
Улаанбаатар метроны шугам ойролцоогоор 17.7км урттай. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх бөгөөд нийт аяллын хугацаа 27 минут байна. Нийт 14 зогсоолтой бөгөөд зогсоол хоорондын зай 1.3 км. Метроны барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм байна.