Лондон хотын төв дэх Үндэсний галарейд зохион байгуулж буй "Яруу найрагчид ба дурлалт хосууд" үзэсгэлэнд дэлгэсэн "Наранцэцэг" цувралын (1888, 1889) хоёр зураг руу “Just Stop Oil” хөдөлгөөний гурван гишүүн шөл цацжээ.
Тодруулбал "Just Stop Oil” хөдөлгөөний идэвхтнүүд болох 23 настай Фиби Пламмер, 22 настай Анна Холланд нар 1888 онд зурсан “Наранцэцэг” зураг руу 2022 оны 10 дугаар сард шөл цацсаны учир 2 жил 20 сар хоригдох ялаар шийтгүүлжээ. Тус хөдөлгөөний идэвхтнүүд олон нийтийн Х (хуучнаар Твиттер) сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгт хэлэхдээ "Газрын тос, байгалийн хийн олборлолтыг зогсоохыг шаардсаныхаа төлөө шоронд хоригдож байгаа хүмүүс байгаа бөгөөд ингэж хорих нь одоогийн засгийн газрын бодлого болж хувирсан. Хоригдож буй хүмүүсийн зөв байсныг хойч үеийнхэн мэдэх болно" гэжээ.