Хотжилттой холбоотойгоор иргэдийн тээврийн хэрэгслийн тоо өсч, тэр хэрээр зам, гүүр нэмж барьсан ч түгжрэл буурахгүй байгааг Хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. Тэгвэл түгжрэл бууруулах шинэ санаачлага гаргаж, 20 минутын хотоос гадна “Google” компанитай хамтарч, Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулахаар болсон байна.
Тодруулбал, “Google” компани Улаанбаатар хоттой түгжрэлийг бууруулах чиглэлд хамтарч ажиллахаар болжээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар, "Улаанбаатар хот өөрийн эзэмшилд байдаг 170 авто замын уулзварыг бүрэн камерын нэгдсэн системтэй холбох ажил арваннэгдүгээр сарын 1-нд дуусна. Үүнтэй зэрэгцэн уг 170 авто замын уулзварыг хиймэл оюун ухаанаар нэгдсэн удирдлагаар зохицуулах AI технологийг нэвтрүүлэхэд "Google" компанитай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн" гэсэн юм.