Энэ сарын 15-ний өдөр /2024.09.15/ Сүхбаатар аймаг, Асгат суманд иргэн М-ийн эзэмшлийн “Тоёота Prius-50” загварын суудлын автомашин бүрэн шатсан осол гарсан байна. Мөн тус өдөр Хэнтий аймаг, Өмнөдэлгэр суманд иргэн Х-ын эзэмшлийн “Bongo-3” загварын өвс ачсан ачааны автомашин шатаж байсныг тус аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 минут ажиллан унтраажээ.