SpaceX компани "Dragon" сансрын хөлгөөр арилжааны нислэг үйлдэж, 41 настай тэрбумтан Жаред Исаакман тэргүүтэй дөрвөн хүнийг энэ долоо хоног /2024.09.12/-т задгай сансарт гаргасан нь дэлхийн түүхэнд бичигдэх үйл явдал болсон. Тодруулбал, тус нислэгийн ивээн тэтгэгч Жаред Исаакман тэргүүтэй хүмүүс дэлхийгээс 700 км-ийн өндөрт, задгай сансарт гарсан нь мэргэжлийн бус сансрын нисгэгч сансарт гарсан анхны тохиолдол болоод байгаа юм. Тэгвэл сансарт анх удаа ниссэн мэргэжлийн бус сансрын нисэгчид өнөөдөр /2024.09.15/ эх дэлхийдээ эргэн ирсэн байна. Тэднийг тээвэрлэсэн капсул Мексикийн буланд дөнгөж сая газардсан талаар олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна.
Эх сурвалж: Sky news
Watch moment billionaire Jared Isaacman returns to Earth on SpaceX rocket.
— Sky News (@SkyNews) September 15, 2024
Polaris Dawn, operated by SpaceX on behalf of billionaire Jared Isaacman, splashed down at 8.37am today in the Gulf of Mexico.https://t.co/K4XODxCESc pic.twitter.com/MWwixbbb3x