“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт өгсөн юм.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна. Одоогоор 6361 иргэн санал асуулгад оролцсоноос 3340 буюу 53 хувь нь дэмжинэ гэсэн бол 3021 буюу 47 хувь нь дэмжихгүй гэжээ.