"Улаанчулуутын хогийн цэг хоёр өдөр шатаж байна" гэх гэрэл зураг бүхий мэдээлэл цахим орчинд нийтлэгджээ

"Улаанчулуутын хогийн цэг хоёр өдөр шатаж байна" гэх гэрэл зураг бүхий мэдээлэл цахим орчинд нийтлэгджээ

Улаанбаатар хотын "Нарангийн энгэр"-т нийслэлчүүд 40 гаруй жилийн турш хогоо асгаж, "Улаанчулуут" хэмээх нэгэн том хогон уулыг бий болгосон. Тэгвэл сүүлийн хоёр өдрийн хугацаанд Улаанчулуутын хогийн цэг шатаж байна гэх зураг бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд байна. Харин энэ талаар албаны хүмүүс ямар нэгэн байр суурийг илэрхийлээгүй байна. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн гэрэл зурагт Улаанчулуутын хогийн цэгээс их хэмжээний утаа гарч буйг харуулжээ.