Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Замын хөгжлийн газраас Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилуулж байна.
Тодруулбал,
- Нэгдүгээр сургууль зүүн урд талын явган хүний гарц
- Төв шуудангийн уулзвар
- Гадаад хэргийн яамны уулзварт суурилуулж байна. Өнөөдрийн байдлаар цахилгаан холболтын ажлууд дууссан бөгөөд энэ сарын 23-нд ашиглалтад оруулах аж.