МҮБХ-ноос Улсын харцага Г.Ганхуягийн барилдах эрхийг гурван сараар хасаж шийдвэрлэжээ

МҮБХ-ноос Улсын харцага Г.Ганхуягийн барилдах эрхийг гурван сараар хасаж шийдвэрлэжээ

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр буюу есдүгээр сарын 11-ний өдөр боллоо.

МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, Ёс зүйн дүрэм”-ийн 3-р зүйл, 6-р зүйлийн 6.1, 7-р зүйлийн 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн; Олон нийтийн зүгээс ирүүлсэн гомдол, шаардлага болон МҮБХ-ны Ажлын албанаас оруулсан саналын дагуу ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Улсын харцага Г.Ганхуяг нь Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан боловч наадмын барилдааныг дуусгаагүй нь түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн болохыг, түүнээс шалтгаалан наадам саатсан байх тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Г.Ганхуягийг 3 сарын хугацаанд үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдахыг хоригложээ.