"МОНГОЛ ХААН" жүжиг ирэх аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 3 /2024.10.17-11.03/-ны өдрийг хүртэл гурван долоо хоногийн туршид Сингапурын алдарт Marina Bay Sands-н Sands Театрт Азийн нээлтээ хийхээр болоод буй.
Иймд Сингапурын хэвлэл мэдээллийнхэнд зориулан жүжгийн багийнхан наймдугаар сарын 18 /2024.08.18/-аас эхлэн Монголдоо УДЭТ-т өнгөрсөн оны 11 дүгээр сард Лондон хотын West End-ийн алдарт Колизеум театрт тавьсан шинэчилсэн хувилбараа богино хугацаагаар дахин тоглож буй. Тэгвэл "МОНГОЛ ХААН" жүжгийн гол бүжигчдийн нэг бөгөөд үнэгний дүрийг АНУ-ын бүжигчин Лиа Апчерч бүтээж эхэлжээ.
ВИДЕО:
ВИДЕО: "Монгол Хаан" жүжгийн үнэгний дүрийг Америкийн бүжигчин Лиа Апчерч бүтээж байна https://t.co/gPcD8G74e3 pic.twitter.com/D3UY8bviTe
— iSee.mn (@iSee_MN) September 11, 2024
АНУ-ын Виржиниа Бич хотын уугуул Лиа Апчерч нь Ballet Virginia сургуульд суралцаж, Лос Анжелес дахь The Colburn School-д боловсрол эзэмшихдээ алдарт Америкийн бүжигчид буюу Жером Роббинс, Бенжамин Миллепид нарын бүтээлүүдэд тоглож байжээ.
Тэрээр Чикагогийн Joffrey Ballet компанид бүжиглэснийхээ дараа 2018 онд Kansas City Ballet-ийн хоёрдугаар компанид нэгдэж, The Wizard of Oz, The Nutcracker зэрэг дэлхийн алдартай бүтээлүүдэд тоглосон байна. Одоо Ballet Virginia-д тав дахь улирлаа үдэж буй тэрээр балет, орчин үеийн болон модерн бүжиг зааж, тайзны тоглолтуудаа үргэлжлүүлсээр байгаа аж. Харин тэрээр одоо "МОНГОЛ ХААН" жүжгийн гол бүжигчдийн нэг бөгөөд үнэгний дүрийг бүтээж байна. Мөн тэрээр 2024 оны 10 дугаар сард Сингапурт болох тоглолтод оролцох юм байна.