"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болохоор товлогдсон.
Тэгвэл тус хэргийг шүүх үргэлжилж байгаа бөгөөд яг одоо шүүгдэгч нар давж заалдах гомдлоо танилцуулж байна. Уг шүүх хурал хаалттай явагдаж байгаа юм.