Хөдөө хээр орхиод явсан иргэний тракторын нь тонож, хулгайлсан хэрэг Сүхбаатар аймагт гарчээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нэгдүгээр баг "Бичигтийн боомт" гэх газарт өнгөрсөн наймдугаар сарын 21-ний шөнө иргэн Б нь өөрийн эзэмшлийн Таншань маркийн /пад/ тракторыг хээр орхиод, яваад ирэхэд нь тонож, хулгайлсан байжээ. Энэ талаар тухайн хохирогч цахим сүлжээнд нийтэлж, улмаар цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандсан байна. Тус хэргийг өдгөө Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж.