ВИДЕО: Баян-Өлгий аймгийн дугаартай тээврийн хэрэгсэл Казахстанд зорчиж байхдаа хонь дайрч, осол гаргах шахжээ

ВИДЕО: Баян-Өлгий аймгийн дугаартай тээврийн хэрэгсэл Казахстанд зорчиж байхдаа хонь дайрч, осол гаргах шахжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Өөрөө үхэх мөрөөрөө үхэхгүй, өөр хүнд гай болсон ийм юмнууд их болжээ. Хурдаа хэтрүүлээд, чадахгүй байж ухаан мэдрэлгүй давхиж яадаг байна" гэх тайлбартай бичлэг цахим сүлжээнд цацагдсан. 

Улмаар иргэд тухайн үйл явдал нь Баян-Өлгий аймагт болсон гэх тайлбарыг бичиж байсан юм. Тэгвэл тухайн бичлэг нь Казахстанд болсон ослын талаарх бичлэг аж. Бичлэгт гарч буй тээврийн хэрэгсэл нь Баян-Өлгий аймгийн дугаартай байсан бөгөөд тухайн үед Казахстан улсад зорчиж байхдаа дээрх зөрчлийг гаргаж, бичлэг нь ил болсон байна.