АШУҮИС-ийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны номын сан өнөөдөр нээгдлээ

АШУҮИС-ийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны номын сан өнөөдөр нээгдлээ

АШУҮИС-ийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны шинэ номын сан болох дөрвөн давхар, орчин үеийн интерьер шийдлээр баригдсан, нэг дор 480 уншигч хүлээн авах хүчин чадалтай номын сан өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр  нээлтээ хийлээ.

АШУҮИС-ийн шинээр баригдсан номын сан нь 24 цагаар ажиллахын сацуу дотроо уншигчдад зориулсан цайны өрөө, амрах хэсэг ариун цэврийн өрөө зэргийг шийдэж өгчээ.

АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, “Энэ номын сан нээгдсэнээр сургалтын үйл ажиллагаанд том ахиц гарна. Бүх түвшний сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй сурах бичгүүд тэргүүтэй нийт 150 мянга гаруй номын фондтой. Номын сантай холбоотой бусад үйлчилгээнүүд цогцоороо бүрдсэн” гэжээ. Мөн тус номын сангийн тухайд олон улсын стандартын дагуу хурлын танхим, мультмедиа өрөө, цахим номын сан, кофе шоп зэргийг цогцоор нь шийдсэнээр оюутнуудын чөлөөт цагаа өнгөрөөх, эрдэм шинжилгээ судалгаа хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна. 




Өнөөдөр хулгана өдөр

54 минутын өмнө