Энэ сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсч, цочир хүйтрэх төлөвтэй байна

Энэ сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсч, цочир хүйтрэх төлөвтэй байна

Энэ сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 15-наас ихэнх нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цочир хүйтрэхийг ЦУОШГ анхаарууллаа.

Энэ сарын 9-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр,

16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +11...+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цочир хүйтэрнэ.




Өнөөдөр хулгана өдөр

10 минутын өмнө