“Парис 2024” паралимпын наадамд Монгол Улс 57 дугаар байрт шалгарлаа

“Парис 2024” паралимпын наадамд Монгол Улс 57 дугаар байрт шалгарлаа

“Парис 2024” зуны паралимпын 17 дугаар наадам амжилттай болж өндөрлөлөө. Манай улс 12 тамирчинтай оролцож нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэнээр нийт тамирчдын 33 хувь нь медальт байранд шалгарсан амжилттайгаар 57 дугаар байрт эрэмбэлэгдлээ.

“Парис 2024” паралимпын наадмын хаалт өнгөрсөн ням гараг буюу есдүгээр сарын 8-ний  орой өндөрлөлөө. Манай улс энэ удаагийн олимпод 57 дугаар байрт жагсаж, улсынхаа хэмжээнд түүхэн амжилтуудыг үзүүлсэн жил байлаа. 

Энэ жилийн хувьд манай улсын таеквондогийн тамирчин У.Сүрэнжав паралимпын наадамд түрүүлж улсынхаа анхны олимпын эмэгтэй аварга болсон бол тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медалын эзэн болж, таеквондогийн төрөлд Монголын хамгийн өндөр амжилт гаргасан эрэгтэй тамирчнаар шалгарлаа. Харин Пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ паралимпын наадмаас гурван медал хүртсэн анхны Монгол тамирчин болсон юм. Мөн хөнгөн атлетикийн төрлөөр ОУХМ Ц.Баттулга улсдаа хамгийн анхны медалийг авчирлаа.