Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Хайлаастын өрхийн эмнэлэг орчимд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17 /2024.04.17/-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарч, зам хөндлөн гарч явсан нэг айлын дөрвөн хүн хүнд гэмтэж бэртэж, нэг нь газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Улмаар тус хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 29-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, шүүхээс шүүгдэгч О-г зам тээврийн ослын улмаас бусдын амь насыг хөнөөсөн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилээр хасаж, 2 жилийн хорих ял оноожээ. Мөн хохирол болох 164.3 сая төгрөгийг шүүгдэгч О-гоос гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Хохирогчтой хийсэн ярилцлагыг эндээс үзнэ үү.