АНУ-ын Жоржиа мужийн ахлах сургуульд 14 настай хүүхэд халдлага үйлдэж дөрвөн хүн амиа алдаж, 30 орчим хүн шархаджээ

АНУ-ын Жоржиа мужийн ахлах сургуульд 14 настай хүүхэд халдлага үйлдэж дөрвөн хүн амиа алдаж, 30 орчим хүн шархаджээ

АНУ-ын Жоржиа мужийн Виндер хотын ахлах сургуульд өчигдөр /2024.09.04/ 14 настай хүүхэд гал нээж дөрвөн хүн амиа алдаж, 30 орчим хүн шархдсан хэрэг гарчээ. Харин энэхүү хэргийг үйлдсэн 14 настай Колт Грейг цагдаа нар баривчилсан бөгөөд тэрээр Виндерын ахлах сургуульд сурч байсан эсэх нь тодорхойгүй байгаа талаар CNN агентлаг мэдээлсэн байна. Энэхүү халдлагын АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хүмүүсийг бодон гашуудаж байна” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN