Нийслэлийн Их тойруугийн авто зам буюу Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 9-ний өдрийн 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.