ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийж буй төрийн өндөр дээд хэмжээний айлчлал үргэлжилж байна. Түүнийг өнөөдөр 13.00 цагт Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авсан юм.
Энэхүү айлчлал нь Халх голын байлдааны ялалтын 85 жил, Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг үргэлжлүүлэн тэмдэглэх хүрээнд албан ёсоор хийж буй айлчлал юм. Тэгвэл түүнийг угтах ёслолын арга хэмжээнд манай улсад суух гадны улс орнуудын Элчин сайд нараас нэг нь ч оролцсонгүй. Угтаа бол төрийн өндөр дээд хэмжээний айлчлалд тус улсад суух гаднын Элчин сайдууд байлцдаг. Харин В.Путины айлчлалын үеэр түүнийг дагалдан яваа албан тушаалтнууд байлцав.