"Парис-2024" зуны олимпын наадамд оролцож буй манай улсын зарим баг тамирчид хоолзүйч, сэтгэлзүйчгүй явсан гэх мэдээлэл олны дургүйцлийг төрүүлээд байгаа.
Харин зарим спортын холбоод дээрх мэргэжлийн хүмүүсийнхээ зардлыг өөрсдөө гаргаж Франц улс руу хамт явсан гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монголын Чөлөөт бөхийн холбоо "Парис-2024" зуны олимпод оролцож буй тамирчдынхаа эмчээр МУГЭ Ш.Болормаа, массажист эмчээр н.Тунгалагтуяа, сэтгэлзүйчээр У.Чулуунчимэг нарыг ажиллуулахаар Франц улс руу авч явжээ.