Г.Буяндоржийн өмгөөлөгч гаднын улсад эмчилгээ хийлгэж байгаа гэх шалтгаанаар шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Г.Буяндоржийн өмгөөлөгч гаднын улсад эмчилгээ хийлгэж байгаа гэх шалтгаанаар шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Гурван шатны шүүхээр орж, дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон Г.Буяндорж нарыг өнөөдөр шүүнэ ШУУРХАЙ: Гурван шатны шүүхээр орж, дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон Г.Буяндорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болохоор товлогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан тус хэргийг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Тодруулбал, шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч гаднын улсад эмчилгээ хийлгэж байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан аж. Уг хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.