АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Камала Харрис дэд ерөнхийлөгчид Тим Уолзыг нэр дэвшүүлэхээр сонгожоо

АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Камала Харрис дэд ерөнхийлөгчид Тим Уолзыг нэр дэвшүүлэхээр сонгожоо

АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Камала Харрис Миннесота муж улсын захирагч Тим Уолзыг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр сонгожээ. Т.Уолз дунд сургуулийн багш, Конгрессын гишүүнээр ажиллаж байсан нэгэн юм. 

К.Харрис нийгмийн сүлжээний хуудсандаа түүний талаар бичихдээ “дундаж давхаргын өрх гэр бүлүүдийн төлөө тэмцэх гэсэн итгэл үнэмшил нь гүн гүнзгий байсан учраас өрсөлдөөнөөс онцгойрсон" гэсэн байна. Харин Дональд Трампын сонгуулийн штабын зүгээс 60 настай Т.Уолзыг аюултай либерал хэт даврагч хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC