Увс аймагт амарч байгаад уул руу яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Увс аймагт амарч байгаад уул руу яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Иргэдийн амралт зугаалга үргэлжилж байгаа энэ үед хүмүүс төөрч алга болох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, Увс аймаг, Давст сум. Зүүн хөвөө багийн "Нуурын хөвөө" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 145 км  сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т, N 53.610 E92.2602/ Увс нуурын эрэг дээр 17 хүн амарч байснаас 08.05-ны өдрийн 18:00 цагт иргэн Д нь “Тэрмис” уул руу яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 15 км зам туулан 17:45 цагт очиж иргэн М/66 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхэлүүлж 18:15 цагт тус багийн “Шаварт” гэдэг газар /Тэрмис уулаас урд зүгт 8 км/-аас эсэн мэнд олсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.