ВИДЕО: Реппер Limit king буюу Б.Эрхэмбаяр "Би Монгол Улсын иргэн биш" хэмээн цагдаатай маргалдаж буй бичлэгээ хийж, клипэнд ашигласан байжээ

ВИДЕО: Реппер Limit king буюу Б.Эрхэмбаяр "Би Монгол Улсын иргэн биш" хэмээн цагдаатай маргалдаж буй бичлэгээ хийж, клипэнд ашигласан байжээ

Реппер Limit king буюу Б.Эрхэмбаяр нь цагдаагийн алба хаагчтай үл ойлголцол үүсгэж буй бичлэг нийгмийн цахим сүлжээнд цацагдаж, энэ нь олны дургүйцлийг төрүүлж байна.

ВИДЕО: 

Тодруулбал,  тэрбээр цагдаагийн алба хаагчийн өмнөөс "Яасан гэж шалгах гээд байгаа юм бэ. Миний бүх юмыг шалгах уу, цус шалгах уу, шээс шалгах уу, юу шалгах уу та нар. Би Монгол Улсын иргэн биш. Монголд би хүмүүсээ цуглуулахад та нар яах уу, зүгээр байгаарай" хэмээн эсэргүүцэж буй бичлэг цацагдсан юм.  Тэгвэл тухайн бичлэгт гарсан үйл явдал өмнө нь болсон бөгөөд Реппер Limit king нь уг үйл явдлыг бичиж аваад, улмаар тухайн дүрс бичлэгээ өөрийн дууны клипэндээ оруулсан нь ийнхүү олны анхаарлыг татсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.