“Малыш” нэрээр олонд танигдсан, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Б.Энхтүвшин нь өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны /2024.06.18/ өдөр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах гэртээ гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байдалтай олдсон байдаг.
Улмаар түүний үхлийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл тус асуудлыг хуулийн байгууллагаас шалгаад Б.Энхтүвшинг "Гадны нөлөөгүй" нас барсан хэмээн үзэж, хэргийг хаасан байна.