Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сайн дурын ажилтан Кавазои Шинсүкэ Буйр нуур орчмын жуулчны баазуудад хясааг түүхгүй байхыг зөвлөж, мэдээлэл хүргэлээ.
- Буйр нууранд амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь монгол орны улаан номонд орсон юм.
- Монгол танан хясаа нь Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн тоогоор байдаг. Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм.
- Буйр нуурын хясаа нь 10-30см урт, 200-1000г жинтэй байдаг. Шохойлог бодисоос тогтсон хатуу хавтас нь нуур, голын ёроолын элсэнд шигдэн амьдрахад зохицсон. Хавтасны завсраар цухуйх булчинлаг хөлөөрөө алгуурхан хөдөлж шилждэг.
- Хясаа нь таван цаг тутамдаа 190 литр усыг цэвэршүүлэх шидтэй бөгөөд буйр нуурын усыг бохирдохоос сэргийлдэг юм.