Үндэсний рекордоо шинэчлэн тогтоосон Б.Энхтамир, Б.Энххүслэн нарыг МҮОХ-оос хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Үндэсний рекордоо шинэчлэн тогтоосон Б.Энхтамир, Б.Энххүслэн нарыг МҮОХ-оос хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадамд усанд сэлэлтийн төрөлд манай улсаас төрсөн эгч, дүү хоёр болох Б.Энххүслэн, Б.Энхтамир нар оролцсон билээ.

Дүү Б.Энхтамир эхний уралдаанаа хийж эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд 50.81 секундэд замаа дуусгаж, гараандаа тавдугаар байрт орсноор Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Харин олимпын наадмын эмэгтэйчүүдийн 200 метр чөлөөт сэлэлтийн төрөлд ОУХМ Б.Энххүслэн өрсөлдөж, 1:59.94 минутад зайгаа дуусгаснаар 18-р байрт орсон юм.

Улмаар Үндэсний рекордоо эвдсэн ОУХМ Б.Энхтамир, Б.Энххүслэн тамирчдаа МҮОХ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ