Парис 2024 зуны олимпын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр холимог багийн барилдаанаар өндөрлөх гэж байна. Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийнхан өнөөдөр 14.00 цагт холимог багийн барилдаанаа хийлээ.
Багийн барилдаанд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан тамирчин хүч үзсэн юм.
Эмэгтэй,
- Л.Сосорбарам /+52 кг/ Тимна Нелсон Леви-тэй- 57 кг руу жин өгсөж барилдан, ялагдлаа
- Л.Энхрийлэн /-70 кг/ - Холимог багийн -70 кг-д 57 кг-ын Л.Энхрийлэн 63 кг-ын Жили Шариртай жин өгсөн барилдаж, торгуулиар ялж, багийн оноог 3:1 болгосон.
- А.Адъяасүрэн /+70кг/
Эрэгтэй,
- Ё.Басхүү /-73 кг/ - Тохар Бутбултай 90 кг-д жин өгсөж барилдаж, нэмэлт цагт иппон үнэлгээгээр ялагдлаа.
- Б.Эрдэнэбаяр /-90кг/ жин өгсөн барилдаж, иппон үнэлгээгээр өрсөлдөгчөө ялж тооны харьцааг 3:2 болголоо.
- Б.Гончигсүрэн /+100 кг/ Петер Пальчикт ялагдлаа.
Манай улсын баг эхний шатанд Израилын шигшээ багтай барилдахаар оноолт таараад байгаа билээ.