Монголын дугуйн холбооноос зохион байгуулдаг “Морь хурдан уу, дугуй хурдан уу" уралдааны уулын дугуйн тэмцээн энэ сарын 27-ны өдөр Хүй долоон худагт болно.
Уулын дугуйн спортоор хичээллэгчдийн хүрээг тэлэх зорилготой уг тэмцээн өсвөр үе, мастер, сонирхогч, элит зэрэг нийт 22 насны ангиллаар явагдах бөгөөд уулын 25 км зам туулах юм. Уг зайд Үндэсний их баяр наадмаар их насны морьд уралддаг. Тиймээс энэ тэмцээнийг "Морь хурдан уу, дугуй хурдан уу" гэж нэрлэжээ. Дугуйчид хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ их насны хурдан морьтой уралдах бөгөөд дугуйчид 25 км замыг хурдан мориноос түрүүлж туулах зорилготой гэнэ.