Хойд Солонгосоос илгээсэн хогтой уут бүхий агаарын бөмбөлөг БНСУ-ын Ерөнхийлөгчийн оффисын хашаанд унажээ

Хойд Солонгосоос илгээсэн хогтой уут бүхий агаарын бөмбөлөг БНСУ-ын Ерөнхийлөгчийн оффисын хашаанд унажээ

Хойд Солонгосоос илгээсэн хогтой уут бүхий агаарын бөмбөлөг БНСУ-ын Ерөнхийлөгчийн оффисын хашаанд өнөөдөр буюу лхагва гарагт унасан гэж тус улсын Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанаас мэдэгджээ. 

Өмнөд Солонгосын идэвхтнүүдийн хил дамнуулан илгээж буй Пёньяны эсрэг суртал ухуулгын хуудсуудын хариуд Умард Солонгосын тал энэ оны тавдугаар сараас эхлэн хог дүүжилсэн олон мянган агаарын бөмбөлгийг Өмнөд Солонгос руу илгээжээ. “Хими, биологи, радиологийн хариу арга хэмжээний багийнхны хийсэн шалгалтаар бөмбөлгүүд ямар нэгэн аюул, бохирдолгүй болохыг тогтоосон тул тэдгээрийг гаргаж хаясан” гэж ЕХА-ны мэдэгдэлд дурджээ. Мөн Штабуудын дарга нарын нэгдсэн хороотой хамтран үргэлжлүүлэн хяналт тавьж байна гэв.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ