Хөвсгөл аймаг, Жаргалант сум. Цэцүүх багийн "Төвийн хойд булан" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 177 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км, Галт сумын төвөөс баруун хойд зүгт 60 км/-т Тус сумын харьяат малчин М нь 07.16-ны өдрийн 15:00 цагт мотоциклоор адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан байна.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ар гэрийхэнтэй хамтран малчин М /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.23-ны өдрийн 10:25 цагаас Жаргалант сумын төвөөс баруун хойд зүгт Цэцүүх багийн “Өлд хавчиг” “Их хавчиг” “Жаргалант” “Уст” “Нарийн шарга” “Салаат” гэдэг газар хүртэл 35 км-т, “Уст мухар”, “Өлд хавчиг” гэдэг газар хүртэл 12 км-т автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 20:40 цагт түр зогсоожээ.