БНСУ-ын "Хана" олон үндэстний гэр бүлийн шагналыг цагаачлан амьдарч буй монгол гэр бүлд олгожээ

БНСУ-ын "Хана" олон үндэстний гэр бүлийн шагналыг цагаачлан амьдарч буй монгол гэр бүлд олгожээ

БНСУ-ын Жендэрийн тэгш байдал, гэр бүлийн яамнаас зохион байгуулдаг "Хана" олон үндэстний гэр бүлийн шагналыг Монгол цагаач гэр бүл хүртжээ. 

Тодруулбал, БНСУ-д амьдардаг олон үндэстэнд үлгэр жишээ болсон цагаач гэр бүлд бодит туслалцаа үзүүлэх, дэмжих зорилгоор "Хана" олон үндэстний гэр бүлийн арга хэмжээг зохион байгуулдаг байна. Энэ жил 16 дахь удаагаа болсон "Хана" олон үндэстний гэр бүлийн уралдаан гурван сарын турш үргэлжилсэн бөгөөд шинжээчийн үзлэг, орон нутгийн зохих шалгалтыг хийж, нийт 13 иргэн, 2 байгууллагыг шагнажээ.

Харин жендэрийн эрх тэгш байдлын шагналыг Монгол Улсын иргэн Баек Жа Ён хүртсэн байна. Тэд 18 жил ханилсан бөгөөд хоёр хүүхэд өсгөн хүмүүжүүлж, хөршүүд болон бусад гэр бүлүүдэд үлгэр дуурайл үзүүлж, үргэлж суралцахыг эрмэлздэг гэдгээрээ алдартай хэмээн БНСУ-ын хэвлэл мэдээллийн сайтуудад онцолжээ.